СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-12

Криптовалютын зах зээлийг дэмжиж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын “Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, төлөвлөгөөгөө баталжээ.

Хүн төвтэй эрх зүйн төгөлдөршлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 105 дугаар захирамжаар УИХ-ын “Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр (2024.11.12) хуралдаж, төлөвлөгөөгөө баталжээ. Монгол Улсад криптовалютын эрэлт нэмэгдэж байгаатай уялдуулан энэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний эрх зүйн статусыг тодорхой болгож, гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байна.

Одоогоор манай улсад 12 аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс криптовалютын зах зээлийг босгоход дэмжлэг үзүүлж, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүсэлт ирүүлснийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулав.

Мөн цахим санхүүгийн харилцааг зохицуулахын тулд өргөн хүрээнд харж, судалгаа, дүн шинжилгээнд үндэслэх хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд зэрэг банк санхүү, хуулийн чиглэлээрх мэргэшсэн гишүүд багтсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

цахилгаанаа яах вэ????

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.