СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-12

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр хариуцсан төслийн менежер А.Цолмонтуяа, Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган, Э.Мөнхшүр нар оролцов. Уулзалтын эхэнд Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор НИТХ-ын дарга А.Баярт баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Азийн сангаас нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Азийн сан нь “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулав. Тус компакт гэрээний хүрээнд үндсэн 3 төсөл хэрэгжиж буй. Үүнд, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл” , “Хаягдал ус дахин боловсруулах төсөл” , “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл” багтаж байна. Эдгээр төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс төслийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд НИТХ дэмжиж ажиллахыг хүслээ.

Мөн Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжиж байгаа “Азийн тэсвэртэй хотууд” төслийг танилцуулав. Энэ төслөөр хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, байгаль орчны тогтвортой үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, гамшгийн эрсдэлийн удирдлага, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулах зорилготойг онцоллоо. Иймээс иргэн, төр болон бусад талуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

НИТХ-ын дарга А.Баяр НИТХ нь гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий зөвлөлийг удирдаж ажилладаг. Иймээс Азийн тэсвэртэй хотууд төслийг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ. Мөн Азийн сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд Улаанбаатар хотод шийдэх шаардлагатай чухал асуудлууд руу чиглэж байгаа учир хамтын ажиллагаа өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.