Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулжээ.
Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль орчин, Төмөр замын аюулгүй байдлыг хангах чиглэлийн мэдлэг мэдээллийг өгсөн байна.
Мөн онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ гамшгийн бэлэн байдал, осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж харилцаа хандлага, хувь хүний хөгжил, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай мэдлэг зэргийг тус сургалтаар өгчээ.
Энэхүү сургалт нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/173 дугаар тушаалын дагуу хийгдэж байгаа бөгөөд 502 ажилтан хамрагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.