СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-12

Интермед: Үйлчлүүлэгчдийн эмзэг мэдээллийг алдаагүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цахим орчинд нээлттэй зарах зар байршаад байгаа билээ. Манай улсын 230 гаруй мянган хэрэгдэгчийн нууц мэдээллийг нийтэд ил болговол ямар хохирол учруулж болзошгүйг тааварлахад бэрх.

Өнгөрөгч амралтын өдөр ил болсон дээрх мэдээллээс хойш тус эмнэлгийн зүгээс цахим халдлагад онцгой анхаарал хандуулан ажиллаж буйгаа мэдэгдсээр буй. 

Тэгвэл өчигдөр тус эмнэлгийн зүгээс дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд,

Интермед эмнэлэг системийн хамгаалалтаа нэн даруй сайжруулж, цаашид нэмэлт халдлагад өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Манай инженерүүд халдлагын улмаас систем дэх түгжигдсэн мэдээллийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар халдлага үйлдсэн этгээдүүд систем дэх хувь хүний эмзэг мэдээллийг хуулбарлан авсан байх магадлал тун бага байгааг тогтоогоод байна.

Бид хувь хүний эмзэг мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хуулийн байгууллагуудтай тогтмол хамтран дэмжлэг авч ажилласаар байна.

Эмнэлгийн удирдлагын баг

2024.11.11

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хаахнх
1 сарын өмнө
116.206.83.106

Шаагаадаарй худалчуудаа! Энэ эмнэлгийг хаа!

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

yugaa ch medehgui mal

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Haagaasai hereggui emneleg

hudalch sdanuud we
1 сарын өмнө
116.206.83.106

hudlaa yrihaa bolioroi sdanuudaa

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Эмзэг мэдээлэл гэж юу гэсэн үг бэ?

зөзө
1 сарын өмнө
116.206.83.106

овог нэр регистр төрсөн он сар гээд байж болох бүх зүйлсээ алдчихаад бас л ичихгүй юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.