СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Цагаанчулуутад хамгийн их цастай байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Ус цаг уур, орчны шинжилээний газраас 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний 08.00 цагаас 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний 08.00 цаг хүртэлх долоо хоногийн цаг агаарын тоймыг танилцуулав. 

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Архангайн баруун, Ховд, Завханы өмнөд, Баянхонгор, Сүхбаатарын хойд, Говь-Алтай, Төв, Хэнтийн зүүн хойд хэсэг, Хөвсгөл, Дорнодын зарим газар, Сэлэнгийн ихэнх нутгаар 0.0-11.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Цагаанчулуутад 11.0 см, Говь-Алтайн Эрдэнэ, Завханы Отгонд 9.0 см, Ховдын Алтай, Үенч, Хэнтийн Баян-Адаргад 8.0 см, бусад хэсгээр 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнгөрсөн 7 хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр 0.0-7.4 мм бороо, нойтон цас, цас орсон байна. Үүнээс долоо хоногийн хур тунадасны нийлбэрээр хамгийн их нь Баян-Өлгийн Булганд 7.4 мм, Ховдын Булган, Алтайд 5.0-5.3 мм, Говь-Алтайн Цогт, Ховдын Үенч, Дархан-Уулын Дарханд 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.8 мм бороо, нойтон цас орсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.