СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Арваннэгдүгээр сарын 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, арваннэгдүгээр сарын 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 9-14 хэм, өдөртөө бүх хэсгээр 0-5 хэм хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.