ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Батцоож:
-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд байна. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 120.000 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6160 тохиолдол оношлогдсон. Нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ангилж авч үзвэл томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 19.3 хувь нь 0-1 настай, 23.8 хувь нь 2-4 настай, 19.3 хувь нь 5-9 настай, 20.4 хувь нь 10-15 настай хүүхдүүд байна. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн үндсэн 759 ор бий. Энэ орны тоог НЭМГ-аас үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 310 орыг дүүргүүдэд нэмэлтээр дэлгэсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний оношоор 1108 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу бямба гарагт 1,100, ням гарагт 1,200 хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгаар тусламж, үйлчилгээ авсан. Иймд яаралтай хүлээн авах тасгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас үзлэг хийх эмчийн орон тоог нэмэгдүүлж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.