Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүрэг, 19 аймгийн 37 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.