Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар өчигдөр /2024.11.10/ 20:37 цагт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, нэг зорчигч нас барсан хэрэг гарчээ.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин мөргөж, 26 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.
Онцгой байдлын албанхыхан тус газарт ажиллаж, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иймэрхүү аваар эсрэг талаас гэрэл шилжүүлэхгүйгээс болдог, мөн ачааны машин зам дээр зогссоноос