СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-11

Энэ долоо хоногт парламент үндсэндээ амралтын байдалд шилжих нь

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын тов гарчээ. 

Өнгөрөгч долоо хоногт хэл амтай баталсан 2025 оны улсын төсвийн тухай хууль  Ерөнхийлөгчөөр хориг тавиулах асуудал дэгдэх хүртэл хэмжээнд тулсан тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх 12 дугаар сардаа багтааж төсөвт тодотгол хийх "ам өчиг" өгч байж асуудлыг намжаасан.

Өөрөөр хэлбэл тухайн оны 11 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан ирэх оны төсвөө батлахгүй бол Засгийн газар огцорно гэсэн заалт хэрэгжихгүй гэсэн үг. Гэхдээ ондоо багтааж хэл ам дагуулсан төсвийн заалтуудаа задалж, цэгцэлнэ гэж ойлгож болно. 

Тэгвэл энэ долоо хоногт парламент үндсэндээ амралтын байдалд шилжжээ. Өнөөдөр уламжлал ёсоор Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгүүдийн хуралдаан болно. Мягмар, Лхагва гарагт ганц нэгхэн ажлын хэсгийн хуралдаан, байнгын хороодын хуралдаан байгаа ч пүрэв баасан гарагт чуулганаар оруулах хоёр асуудлыг хэлэлцэх бэлтгэл хийнэ гэсэн үг.

Ирэх пүрэв баасан гарагт чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хоёрыг хэлэлцэхээр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.