СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бүсчилсэн хөгжил ба Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн реформыг эхлүүлээд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэг “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичигтээ дүүргийнхээ нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч бүсчлэн хөгжүүлэхээр төлөвлөжээ.

2021 оноос эхлэн эрдэмтдийн зөвлөлтэй хамтран хийсэн судалгаанд үндэслэн зах худалдааны төвийн төвлөрөлийг түшиглэн Арилжааны дүүрэг болох, малчид амьдардаг, унаган байгалиараа хадгалагдан үлдсэн хорооддоо Монгол ахуйг аялал жуулчлалтай хоршуулан хөгжүүлэх зэргээр төлөвлөөд ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор /2024.11.08/ “Бүсчилсэн хөгжил ба Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг нээж Баянзүрх дүүргийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан хэлсэн үгэндээ “2025 оноос эхлэн дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг дагаад иргэдийн амьдрах орчин дээшлэхээс гадна иргэдийн амьжиргаанд бодит өөрчлөлт орно гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөсөн” хэмээн хэллээ.

Хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн бодлогын зөвлөлийн ахлагч, Монгол Улсын Зөвлөх архитектор С.Намжилмаа болон эрдэмтэд өөрсдийн итгэлээ тавьж хэлэлцүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.