“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 56.3 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 111 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 23.6 сая тонн нүүрс борлуулаад байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг сорчлон олборлохгүй, олборлосон бүх төрлийн нүүрсийг борлуулах бодлого баримтлан ажиллаж байгаа ба үүний илрэл нь биржээр борлуулсан нийт нүүрсний 11.2 сая тонн буюу 47%-ийг нь 1/3 коксжих нүүрс бүрдүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.