СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” Эко дүүргийн явган алхалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгууллагуудын хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсаг, халуун, дулаан харилцааг дэмжих зорилготой “ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” уриатай явган алхалтыг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Энэ 7 хоногийн баасан гарагийн алхалтад төрийн өмчийн 39 цэцэрлэгийн 396 багш, ажилчид оролцож, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулан эрүүл агаарт хөнгөн дасгал хөдөлгөөн хийснээр өндөрлөлөө.

1-р байрт: 12 дугаар цэцэрлэг
2-р байрт: 336 дугаар цэцэрлэг
3-р байрт: 65 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.