Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1085 дугаар захирамжаар цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг төвийн зургаан дүүрэг, Нийслэлийн иргэдийн Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт арга зүйн төв, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн материаллаг баазыг түшиглэн хамтран зохион байгууллаа.
Сургалтын төгсөлтийн үйл ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж, тус арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг. төвийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар оролцож, сургалтад хамрагдсан 51 дүйцүүлэх алба хаагчдад гэрчилгээ гардуулж, амжилт хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
мөнгөө дүйцүүлж байгаа юм уу эх орондоо хандах хандлагаа дүйцүүлж байгаа юм уу