Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтан, албан хаагчид хөдөлмөрлөх явцад үүсэж болзошгүй аюул түүнээс үүдэлтэй учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотоод сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад ЭМДЕГ-ын 13 туслах албан тушаалтанг хамруулж, галын аюулгүй байдлын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай, Эрүүл ахуйн тухай хуулийг танилцуулж тодорхой мэдээлэл өгөхөөс гадна галын аюулгүй байдлын стандарт норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, ажлын байранд болзошгүй эрсдэлийг бууруулах, эрүүл, аюулгүй байдлыг дэмжих чиглэлээр зөвлөгөө өглөө.
Сургалтын төгсгөлд цаг үеийн болон ажлын байрны аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.