СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

Д.Амарбаясгалан: Төсвийн төлөвлөлтийг сайжруулж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллах ёстой

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа. Төсөв батлагдсантай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар улсын төсөв батлах нь улсын их хурлын онцгой бүрэн эрх бөгөөд УИХ төсвийн хэлэлцэх эрх мөн үүрэгтэй.Энэ чиг үүргийнхээ хүрээнд бид Монгол улсын 2025 оны төсвийг баталлаа.

Бид төсвийн төслийг яаж хэлэлцэх вэ гэдэг нарийвчилсан дэгтэй. Төсөв хэлэлцэх ажиллагаа бусад хуулийн төслийг хэлэлцэх үе шатаас өөр байдаг. Энэхүү төсвийн төслийг хэлэлцэхэд иргэд маань анзаарч харсан байх. Харин УИХ-ын гишүүд хуульд заасан энэ дэгээ баримтлах үүрэгтэй.  Гэхдээ гишүүд хуульд заасны дагуу хэлэлцэх дэг гаргасан. Саналыг нь шийдвэрлэх хууль эрхзүйн боломжийг зөв үнэлж, тунгааж иргэд олон нийтийг бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй.. Парламентын индэрт санал бодлоо илэрхийлж байгаа УИХ-ын гишүүд болон асуултад хариулж байгаа сайд, мэргэжилтнүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг санан сахиж байх үүрэгтэй. Үндсэн хуульд хүнийг нас хүйс, эрхэлсэн шинэ хуучин ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Иймд бид бусдад хүндэтгэлтэй хандах, өөр үзэл бодолд хүлээцтэй байхад хаа хаанаа анхаарах нь зүйтэй байна.  

УИХ-ын гишүүдийн зүгээс 2025 оны төсвийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ дэс дарааллыг нягтлах талаар олон санал шаардлага гарлаа. Иймд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийн макро эдийн засгийн төлөв байдал болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байна.

Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хэмнэлттэй захиран зарцуулахын тулд

Эдийн засгийн энэ эрчимтэй тэлэлтийг зөв зохистой удирдахын тулд гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.