СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

ЧУУЛГАН: УИХ төсөв батлах үндсэн ажлаа хийж чадахгүй бол тарах ёстой гэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдааны үеэр гишүүд төсвөө батлаж чадахгүй тохиолдолд ямар арга хэмжээг авах талаар УИХ-ын Тамгын газраас тодруулж байв. Харин Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "УИХ төсөв батлах үндсэн ажлаа хийж чадахгүй бол тарах ёстой" гэх байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Процессын тухай дэлгэрэнгүй мэдээллийг иргэд олон нийтдээ өгөх хэрэгтэй байна. Олон нийтийн сүлжээнд төсвөө энэ сарын 15-ны өдөр баталж чадахгүй бол УИХ тарна гэдэг мэдээлэл яваад эхэлсэн байна. Урсгал зардлаа таная гэж байгаа гишүүдийн санаачилгыг ирэх долоо хоногт амжиж хийх боломжгүй юм уу? Төсвөө буцаагаад, засаж оруулж ирээд, зөвхөн төвлөрч фокуслаад хэлэлцэж болохгүй юу. Заавал баталсан хойно тодотгоно гэх шаардлага бий юу?

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-УИХ-ын гишүүн О.Номинчимэг гишүүн төсвийн хуулийг татах, буцаах асуудал ярилаа. Төсвийн төслийг ердийн хуулиас өөрөөр хэлэлцдэг. Нэг ба хоёрдугаар хэлэлцүүлэг дээр УИХ-ын 126 гишүүн чөлөөтэй үг хэлж, асуулт асуух боломжтой. Өргөн баригдсанаас хоёр сарын хугацаанд энэ эрх нь нээлттэй байсан. Төсвийн төслийг буцаах асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ нэгдүгээр хэлэлцүүлэгт. Өөрөөр хэлбэл нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр төслийг буцаах боломж байсан. Хэрвээ батлагдахгүй бол яах вэ? гэж асуулаа. УИХ аравдугаар сарын эхний долоо хоногт хэлэлцэх ёстой.

УИХ амжиж төсвийг батлах юм бол хүчин төгөлдөр болно. Хэрэгжих хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын нэгэн. Иймд

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Өмнө нь ийм тохиолдол хоёр удаа болж байсан юм. Хамгийн олон сонгогдсон Д.Лүндаажанцан гишүүний байр суурийг тухайн үед бид зөв гэж үзсэн. УИХ-ын үндсэн ажил бол төсөв батлах. Тэгэхээр . Буцаах, татах гэх мэт. Чадахгүй байгаа бол чадамжтай УИХ бүрдүүлэх ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.