СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Зарчмын хувьд улсын төсвийг танаж, хэрэггүй зардлыг бууруулах ёстой

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Найдалаа 2025 оны төсвийн талаар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Зарчмын хувьд бол улсын төсвийг танах ёстой хэрэггүй зардлыг бууруулах ёстой гэдгийг ХҮН, УИХ-ын зөвлөл санал нэгтэй байгаа. Өчигдөр төсвийн бодлогын байнгын хороон дээр ХҮН намын гишүүд санал оруулаад улсын төсвийг тодотгоё гэсэн санал оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, тодотгоё гэдэг нь одоо байгаа төслийг эргэж хараад багасгаад дахиж багасгах ёстой.

Өнөөдөр УИХ-ын тогтоол гарна. Тогтоолоор улсын их төсвийн тодотголыг энэ ондоо багтаагаад яриад байгаа зардлуудаа хасаад оновчтой болгоод механикаар, харанхуйгаар огтолж хайчлах биш оновчтойгоор хасаад оруулж ир гэсэн тогтоол Засгийн газраас гарна. Энийг ХҮН-ын гишүүд дэмжиж байгаад санаачилсан юм.

Улсын төсвийн боловсруулах, боодог, зохиодог, тэрийгээ баталдаг, хэлэлцдэг эргээд баталсан төсвөө хянадаг энэ процессыг УИХ-ын болон Засгийн газрын түвшинд дахиж засах шаардлагатай. Энэ нь ирэх жилүүдийн төсвөөс саяынх шиг маргаан гарахгүй байх ёстой. Энэ дээр ХҮН нам идэвхтэй ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.