СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

Ч.Анар: Л.Гантөмөр энд тэнд очоод "Ядуу улсын ядуу иргэд, удирдагч" гээд ярьж явахаа боль

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Анар Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрийг энд тэнд очоод "Ядуу улсын ядуу иргэд, удирдагч" гээд ярьж явахаа боль гэж шүүмжлэв. 

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Монгол Улсын "Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр энд нарын хоорондын уялдаа огт алга. Сонгуулиар мөрийн хөтөлбөртөө маш сайхан үгсийг бичдэг. Эдийн засгаа солонгоруулна гэх мэтчилэн. Одоо ингээд Энэ мөнгийг бид бүтээдэггүй. Байгаль бүтээдэг. Түүнээс олсон эдийн засгийг нь зохицуулах гээд энд ингээд хэрэлдээд байж байна. Маш үрэлгэн төсөвтэй. Намын мөрийн хөтөлбөр, уриа лоозон дээрээ бүгдээрээ сайн сайхан үгс биччихсэн. Тэгээд төсвийн хүрээний мэдэгдэл, Засгийн газрын үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр нь ердөөсөө яаж хэрэгжих нь тодорхойгүй. Зөвхөн нүүрсээ л яриад байдаг. Нүүрсний үнэ уналаа гээд л яриад байдаг. Бодлого нь байхгүй. Бодлогоо гаргаагүй байж төсвийн хүрээний мэдэгдэл нь яваад байдаг.

Ерөнхий сайд урд хөршид айлчлаад ирсэн. Ингэхдээ төрийн бодлогоо Хятадын төрийн өмчит хувийн компаниар хийлгэнэ гэж байх юм. Үүнд дээр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр сайд та дуу хоолойгоо гаргах ёстой шүү дээ.

Ийм эдийн засаг, хөгжлийн сайд гэж байж болох уу гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.