СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-08

🔴LIVE:Н.Номтойбаяр: Ард түмнээс залилан хийж байгаа МАН уучлалт гуйгаагүй байхад Д.Энхтүвшин яахаараа уучлалт гуйх ёстой юм

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2025 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Энэ төсвийг дэмжихгүй гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн асан Б.Лхагважав Монголын үндэсний аж ахуй нэгж компаниудын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн.

Өнгөрсөн хугацаанд 8200 аж ахуй нэгжүүд хаалгаа хаасан. Түүнийг дагаад 26 мянган хүн ажилгүй болсон. Үүний хариуд төр юу гэж хариулдаг вэ гэхээр төсөв хүнд байна, ямар ч боломжгүй гэдэг. Гэтэл боломж байгааг саяны оруулж ирсэн төсөв хангалттай батлаад өглөө. Ганцхан жишээ дурдахад байна.

Энэ төсөв эдийн засгаа тэлэх, ажилгүйдлийг бууруулах, татварын байр сууриа нэмэгдүүлэх зорилгоор анхнаасаа орж ирэхгүй яав даа. Үнэхээр их харамсаж байна. Нөгөө талдаа УИХ-ын гишүүд Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа гэх мэтчилэн нийтдээ 13 гишүүн байгаа. Энэ бүрэлдэхүүнд Үндэсний эвслийн дөрвөн гишүүн дөрвүүлээ байгаа. Зарчмын асуудлуудыг дэмжиж гарын үсэг илэрхийлсэн.

Үүний хариуд Нэгдүгээрт, дэгийн хуулиараа болохгүй байна гэдэг. Гэтэл Хамтарсан засгийг бүрдүүлж байгаа МАН, АН, ХҮН өөрсдөө амлаж, УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөр дээрээ суурилсан итгэлцлийн гэрээг иргэд сонгогчидтойгоо байгуулчихаад энэ бүгдээс ухарсан. Үүнийг товчхон хэлбэл маш том залилан хийсэн. Энэ вэ. Мөн төсвөөс 3.4 их наядыг хас гэсэн шаардлага тавьсан. 

Хэрэв энэ 2025 оны төсөв хямрах байдлыг үүсгэвэл Засгийн газар шууд УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оруулж ирэх ёстой. Хэрвээ үнэхээр 13 нэр бүхий гишүүдийн илэрхийлээд байгаа байр суурь үнэн болоод тодотгол хийх зайлшгүй шаардлага ирэх онд үүсэх бол тодотгол хийхээсээ өмнө энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын нэгдэл бүхий Хамтарсан засгийн газрын гэрээгээ хүчингүй болгоод, өөрсдөө огцроод, дараагийн Засгийн газар тодотгол хийж бүх асуудлыг зөв болгож оруулах асуудлыг хөндөх ёстой. Улс төрийн зөвшилцөл явахгүй бол ирэх долоо хоногт хууль эрх зүйн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт хориг тавьж аливаа зүй зохисгүй хулгайн эх үүсвэр болох залилангийн шинж чанартай улсын төсвийг зөв болгох боломж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

залуучуудаа дэмжиж байна. боловсролтой залуучууд байгаа нь монголын баялаг юм даа

Ganaa
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Khurelsuh novsh uhvel taarna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.