УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Эрчим хүчний реформыг улс төржүүлэхгүй хурдтайгаар үргэлжлүүлж хийх шаардлагатай. Энэ нь хувь хүнтэй холбоотой асуудал бус. Эрчим хүчний реформ нь үндэсний хэмжээний эдийн засгийн хөдөлгүүр болох том асуудал" гэж хэлэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Бид эрчим хүчний реформыг маш хурдтайгаар үргэлжлүүлж хийх шаардлагатай байна. Үүн дотор шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг татах хөрөнгө оруулагч нартаа ээлтэй, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа дээр УИХ-ын гишүүд ч гэсэн дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Эрчим хүчний реформыг 2024-2028 онуудад хийж хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ асуудлыг санаатайгаар улс төржүүлмээргүй байна. Баттай болоогүй мэдээллийг худал хуурмагаар цацахаа болих хэрэгтэй. Энэ бол хувь хүнтэй холбоотой асуудал бус, үндэсний хэмжээний эдийн засгийн хөдөлгүүр болох том асуудал. Эрчим хүчинд оруулж байгаа нэг төгрөг дөрвөн төгрөг болж өсдөг. Үүнийг битгий санаатайгаар улс төржүүл гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
rичий