СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-08

🔴ЧУУЛГАН: М.Нарантуяа Нара: Ирэх дөрвөн жил УИХ, Засгийн газрын олон асуудлыг хаагч гишүүн нь би байх юм байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Миний хувьд найман жилийн туршид төсвийг шүүмжилж ирсэн. Ирэх жил 125 төсөл арга хэмжээг царцаах юм бол 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт гарна. Түүнчлэн нэг сайдын зохион байгуулж байгаа хурал цуглааныг 500-600 сая төгрөгөөр хийж байгааг шүүмжилсээр ирсэн Цаашид ч шүүмжилсээр байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Д.Энхтүвшин гишүүддээ баярлалаа. Д.Энхтүвшин гишүүнийг үг ард түмэнд аргагүй таалагдаж хүрч байгаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд иргэдийн амьдрал ядуурч, дарга нарын халаас нэмэгдсэн. Та хэд хэдэн хүний нэрийг хэлсэн нь танай намын дотоод зөрчлийг харуулж байгаа юм. Тийм учраас таны шүүмжлэл олон нийтэд хүрч байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара:

-Сошиал дээр надаар мешок хийсэн. . УИХ-д 4-5 удаа суусан гишүүд тойргоо ч аятайхан болгоогүй л явж байна. Иргэд эдгээр гишүүдээсээ цэцэрлэг, сургуулиа нэхэх хэрэгтэй. Хоёр жилийн дотор төсөв нь 60 хувиар нэмэгддэг улс гэж байдаг уу? Монголын төр хамгийн том ажил олгогч, худалдан авагч болчихсон. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах асуудлыг яаж оруулж ирсэн бэ? Өмнөх парламентыг ч гэсэн хараад байхад хэдэн эмэгтэй гишүүдээ л урдаа тавьчихдаг. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.