СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-07

ЦЕГ: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг мөрдөн шалгаагүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын Д.Энхтүвшин 2025 оны төсвийг шүүмжилж, байр сууриа илэрхийлсэн. Тэрээр энэ сарын 6-н буюу өчигдөр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцсон юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа "Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байна. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө сангийн яамны хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очъё.

Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа" хэмээн дараах зурагтайгаар нийтэлсэн юм.

Харин Цагдаагийн Ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд "Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үедээ “Сангийн яам гэнэт 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Үүнийг тойргийн гишүүдэд хувааж өгье. Жагсаалтын гишүүд хоёр туслахтай байж болно. Энэ мөнгө төсөв дотор байна” гэж ярьсан мэтээр илт худал мэдээллийг “Enkhmend Surenjav” гэх хуурамч хаягнаас олон нийтийн цахим сүлжээнд тарааж, төрийн байгууллагын ажил хэргийн алдар хүндэд санаатайгаар халдлаа” гэх гомдол, мэдээллийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Гомдол, мэдээллийн дагуу , гомдолд дурдагдсан асуудал нэвтрүүлгийн үеэр яригдсан эсэхийг тогтоох зорилгоор бичлэгийг хуулбарлан авахаар NTV телевизэд албан бичгийг хүргүүлсэн.

болохыг үүгээр мэдэгдье.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.