СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-07

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жинтай албан уулзалт хийв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жинтай албан уулзалт хийж, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг нээх талаар санал солилцжээ.

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хөрөнгө оруулалт татаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж бүх талын ойлголцлыг бий болгосноор олон улсын жишиг бүс бүтээн байгуулах бололцоотой юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах зорилтыг дэвшүүлэн хамтын ажиллагааны бүсийн Монгол талын 300 га газрын дэд бүтцийг шийдэж, хамтын ажиллагааны бүсийг нээх суурь нөхцөлийг хангасан. Улмаар

ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жин Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж,

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээснээр үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, үйлчилгээний бизнес түлхүү хөгжиж 2.500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргах боломж бүрдэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.