СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Ө.Отгонбаатар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг засаж, Н.Өнөрцэцэг суллагдах нөхцөл бүрдэх байх гэж найдаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Анхан шатны шүүх хурлын алдааг өнөөдрийн шүүх хурал засна гэж найдаж байна. Тус хэргийг анхан шатны шүүх руу шилжүүлэх боломж байгаа" гэж хэлэв.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өчигдөр хариугаа авсан. 4-5 хэргийг нэгтгээд, Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хавтаст хэрэг болгочихоод, тэр хавтаст хэргээ бүхэлд нь "маш нууц" гэсэн тамга дарчихсан. Дундаас нь 1-2 хэргийг нь таслах ямар ч боломжгүй гэх хариу өгсөн. Ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч хэргийн оролцогч этгээд биш учир шүүх хуралд оролцуулах боломжгүй гэсэн хариу өгч байна.

Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй болгох хүсэлтээ шүүх хуралдаан эхлэхээс өмнө дахин илэрхийлнэ гэж хэлсэн. Гэсэн ч шүүх хуралдаан эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчихлөө.

Анхан шатны шүүхийн шийдвэрт маш олон гомдол байгаа. . 4.9 жил гэх ялыг багасгах боломж байгаа гэж харж байгаа. Шударгаар шүүж, алдаагаа засна байх гэж бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.