СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ногоон автобусны хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Ногоон автобусны гэх тодотголтой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогджээ. 

Тодруулбал, Ногоон автобусны гэх тодотголтой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох товтой байсан.

Гэвч өмгөөлөгчдийн зүгээс "Шүүх хурал давхацсан", "Хэргийн материалтай танилцах шаардлагатай" гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, энэхүү хэргийн шүүх хурлыг ирэх 12-р сарын 4 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.