Сэлэнгэ аймагт гурван зорчигчтой суудлын автомашин ачааны автомашины араас мөргөж жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан осол гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд арваннэгдүгээр сарын 06-ны 06:55 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу албан хаагчид ослын газарт очиход Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.