СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-06

Б.Энхбаяр: Кнопын бярд найдаж болох ч нийгмээ, ард түмнээ дийлнэ гэж хэзээ ч байхгүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд хэт үрэлгэн төсөв болсон тул засаж сайжруулж, урсгал зардлаа танах ёстой гэх байр суурийг ч илэрхийлсээр байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа "Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй шүү дээ. Өөрийнхөө төсөв дээр буулт хийсэн нэг ч сайд хэлэлцүүлгийн үед гарсангүй. Хамтарсан гэдгээр бүгдийг нь данхайлгаад цаг хугацаа, мэдээллийн зөрүү, кнопын бярд найдаад гарч болно. Нийгмээ, ард түмнээ дийлнэ гэж хэзээ ч байхгүй" гэж бичжээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Төсөв дээр хангалттай хэлэлцүүлэг, оролцоо, үндэслэл, тайлбар, хэмнэлт, ойлголцол, уян хатан байдал, ажил хэрэгч байдал илүү төлөөллийн бүтэцтэй парламент дээр явагдаж чадсангүй. Гацсан том төслүүдээ бүгд л хөдөлгөхийг хүсэж байгаа. Бүгд хамтдаа хөгжихийн төлөө байгаа. “Дарга”-ын төсвийг л зохицуулчихвал батлагддаг хуучин аргаар шинэ парламентийг янзлах боломжгүйг Сангийн сайд ойлгож дотооддоо (сайд нартаа) төсвөө боохдоо хатуу хандах байсан.

Уг нь төсөв парламентийн хэлэлцүүлгийн явцад ямар нэгэн байдлаар үзүүлэлтүүд нь сайжирч батлагддаг байсан. Энэ удаад хий ч гарсангүй. Гишүүд таван тэрбумыг хувааж хусах гэж байгаа гэдэг худал пиар хийж парламентаа ч муухай харагдуулав. Яг өргөн барьснаар нь батал гэдэг дөргүй бух шиг зүтгээд хэн ч ялахгүй. Парламентын намууд төсвөө сайжруулах боломж байсаар л байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.