СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Дүүдээ их санаа зовж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаан болоход хоёр өдөр үлдээд байна. Түүний гэр бүл шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахыг хүсэж Хэлмэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаж байгаа юм. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр:

-Дүү маань шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж байгаа. Энэ удаад бас татгалзсан хариу өглөө. Тиймээс бид суулт зарлаж байна. Шүүх хуралдаа бэлдээд биеэ тэнхрүүлж байвал уг нь зүгээр байна.

Давж заалдах шатны шүүхэд л найдаж байгаа. Гэтэл хаалттай болох гээд байгааг хараад эргэлзэж бас айж байна. Долоодугаар сарын шүүх хурал бол гэнэт л аваад явчихсан. Бид лайвыг нь үзэж, ард түмэнтэй хамт мэдсэн

гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.