СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Алтангэрэл: Монгол улсад хүн өмгөөлөгчгүйгээр шүүгдэх ёсгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл суулт хийж буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Намайг Хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Хамгийн гол нь .

Холбогдох асуудлыг нь үзэхээр тухайн хэрэг маргааны талаар мэдээлэл байхгүй. Өмгөөлөгч нь "Би энэ чиглэлийн хэргийг өмгөөлөхгүй ээ, өөр зүйлчил дээр нь өмгөөлж байгаа гэх үндэслэл дээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсаар байтал хурал хийсэн" гэсэн гомдол гаргасан. Асуудлыг шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж болзошгүй учраас "Сахилгын хороо шүүгчид нь хариуцлага тооцож өгнө үү" гэдэг би албан тоотыг наймдугаар сарын эхээр явуулсан. Одоогоор надад албан тоотны хариу ирээгүй байгаа.

Арав хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс нууцтай холбоотой зүйлийг нь хаалттай, холбоогүй зүйлийг нь олон нийтэд нээлттэй шийдвэрлэж өгөөч ээ гэж хандсан байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.