Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсэж Хэлмэгсдийн хөшөөний урд суулт зарлаж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр:
-Анхан шатны шүүхээр 4.9 жилийн ял аваад 100 гаруй хоног өнгөрлөө. Төрийн нууцтай холбоотой хэсгийг нь салгаад үлдсэн дөрвөн хэргийг нь шударгаар нээлттэй шүүж өгөөч ээ гэж хүсэж байна. Ар гэрийнх нь нөхцөл байдал хүнд байна. Аав минь одоо 70 хүрч байгаа. Биеийн байдал тааруу байгаа учраас өнөөдөр ирж чадсангүй. Эгчийг өлсгөлөн зарласан гэдгийг аавд хэлээгүй. Эгч маань хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байгаа. Одоо бидэнд шүүхдээ л найдахаас өөр алга.
Н.Өнөрцэцэг гаргаж тавьсан өчнөөн тэрбум төгрөгийг идсэн хүмүүсээс хэн нь ч ял сонсоогүй байхад Н.Өнөрцэцэг дээр л 56 сая төгрөгийн татвар, нэг хүнийг мэдээлсэнээс болж л хайран дөрөв, таван жилийг нь хумсалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.