СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-04

🔴Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийж, шууд дамжуулах хүсэлт өглөө

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 долоо хоногийн өмнө

МСНЭ-ээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүхтэй холбоотой хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өглөө. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: 

-МСНЭ-ийн зүгээс Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчийн туслахтай уулзлаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр товлогдсон байгаа. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хувийн зүгээс шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт өгсөн. Мөн салбарын мэргэжлийн бүх байгууллагууд нэгдэж хавсралтаар гарын үсгээ зурсан хүсэлтээ өглөө.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхээс дөрвөн хэрэгт буруутгаж, дөрвөн жил 9 сарын хорих ялаар шийтгэл ногдуулсан. Шүүхээс хэргийг хэлэлцэхдээ төрийн нууцад хамаарах мэдээ баримтыг хадгалсан гэмт хэргийг хэлэлцэх тул шүүх хурлыг бүхэлд нь хаалттай хэлэлцэнэ хэмээн тайлбарласан. Харин шүүгдэгч, өмгөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс төрийн нууцад хамаарахаас бусад хэргийг нээлттэй хэлэлцэх боломжтой хэмээн үзэж байгаа.

Мөн МСНЭ-ээс шүүх хуралд ажиглагчаар оролцох, хэсэгчлэн нээлттэй хийх шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулах хүсэлтийг гаргаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Арван толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг хоригдож байх даа ч хүн амьтны сэтгэл санааг дарамталж чадах бүсгүй байна. Шантаажны сэтгүүлзүйн загалмайлсан эх гэж нэрлэдэг нь оргүй биш бололтой. Эх хүн гэж өрөвдөх ч энэ үйлдлүүдийг нь харахаар үзэн ядах юм даа. Чимээгүйхэн ялаа эдлэж байгаад ерөнхийлөгчийн өршөөлд багтахаа бодоо ч. Буруу зөвийг шүүх шийдэж өгнө.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.