Монголбанк, Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.
Тэгвэл энэ ажил бүрэн дуусаж, toli.mongolbank.mn цахим хуудсыг 2024.11.01-нд олон нийтийн хүртээл болголоо. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой, СЭЗИС-ийн 100 жилийн ой, Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тус тус тохиолдуулан шинэчлэгдсэн тайлбар толь нь нийт 11 бүлэг, 3700 орчим монгол, англи нэр томьёоны тайлбараас бүрдэх ба Монголбанк, СЗХ, СЭЗИС-ийн нийт 37 эрдэмтэн багш, судлаачид, салбарын мэргэжилтнүүд хамтран, 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Нэр томьёоны тайлбар толь нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг арилгаж, цаашид эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл, сургалт, судалгаанд нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.
Тайлбар толь бичгийн онцлог:
Нээлтээ хийж буй цахим толийг "Санхүүгийн боловсрол" аппликейшн дээр тусгай хэсэг болгон нэмэх ба хэвлэмэл ном хэлбэрээр тун удахгүй олон нийтийн хүртээл болгоно. Дашрамд сонирхуулахад, уг тайлбар толь бичгийг Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд Монголбанкны Хяналт шалгалтын газраас санаачлан 4 бүлгийн 1300 орчим үгтэйгээр 2015 онд анхлан гаргаж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.