"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн цахим арилжаа хийж 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй, 40 багц буюу 256.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй нийт 60 багц 384 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа.
Арилжаанд нийт 14 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 83.3 ам.доллароос эхлэн дуудаж 93.8 болон 86.3 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 110 удаагийн арилжаагаар 2.73 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 23.4 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.6 сая тонн, сул коксжих нүүрс 11.3 сая тонн, эрчим хүчний нүүрс 3.5 сая тонн тус тус биржээр арилжааллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.