Хамгийн анх 1967 оны 12 дугаар сарын гуравны өдөр дэлхийд зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийж байжээ. Өмнөд Африкт эмч нар амьсгал хураасан донорын зүрхийг авч өвчтөнд суулгасан байна.
Үүнээс хойш 51 жилийн дараа гахайн зүрх хүн төрөлхтөнд суулгах боломжтой байж магадгүй гэдгийг эрдэмтэд ярьж байна. Германы эмч нар генетикийн өөрчлөлтөд орсон гахайн зүрхийг африк сармагчинд суулгажээ. Сармагчин гахайн зүрхээр зургаан сарын турш эсэн мэнд амьдарсан байна.
Энэ бол тун удахгүй хүн төрөлхтөнд гахайн зүрх шилжүүлэн суулгах боломжтой болно гэсэн үг юм. Хэдийгээр гахайн зүрхтэй сармагчин богино амьдарсан ч судалгаа, шинжилгээг сайжруулан насжилтыг уртасгах боломжтой юм байна.
Дэлхийн нийтэд эрхтний донор ховордож дутагдах болсон. Нэн ялангуяа амь амьдралыг тэтгэгч зүрхний донор хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг аж. АНУ-д 114,000 хүн донорын эрхтэн хүлээх жагсаалтад бичигджээ. Эдгээрийн 4,000-д нь шинэ зүрх шилжүүлэн суулгах хэрэгтэй. Тус улсад жил бүр 7,000 хүн донор эрхтэнээ хүлээсээр амиа алддаг байна.
Эх сурвалж: www.qz.com