СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-01

Л.Гантөмөр: Манай улс танил талаараа дулаан, эрчим хүч авдаг болох аюулд ороход ойрхон байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс эрчим хүчний үнэ нэмэгдүүлэх талаар асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Аж ахуй нэгж, хувийн хэвшлээ дэмжих үүднээс татварын хөнгөлөлт, төлбөрийн хойшлуулалт ч гэх мэт хөтөлбөрт оруулах боломжгүй байсан юм уу? Түүнчлэн айл өрхүүдийг бага оврын нарны станц худалдан авахад НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх боломжийг судалж үзсэн үү?

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Засгийн газар эдийн засгийн орчноо сайжруулъя гэж байгаа. Бизнесийн орчныг эрүүл болгоё гэж байгаа. Түүнчлэн эрчим хүчний реформыг ярьж байгаа. Компаниудад хүндээр тусаж магадгүй. Нөгөө талдаа . Өнөөдрийн байгаа нөхцөл байдал үргэлжлэх юм бол манай эдийн засаг өсөх биш эсрэгээрээ уналтад орно. Үйлдвэрлэл нэмэгдэхгүй хасагдахаар байна. . Ингэхдээ бид орлого багатай иргэддээ дэмжлэг үзүүлнэ. Төсөвт 50 тэрбум төгрөг суулгасан байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хоолойд тулсан асуудал их бхад юун тэр соёлын 18 тэрбум бэ дээр бга хэдэн нөхдүүдийг яая даа

Ссс
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэгнэ ингэнэ. Тэгж байгаа бодож байгаа. Гантөмөрт өөр юу ч байхгүй. Эсвэл авна, хасна, танана, торгоно, шулна.

Болд
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЛУИВАРЫН ЗЭЭЛЫН ХҮҮГЭЭЧ БУУЛГААД ӨГӨХГҮИ ТОРГУУЛЬ ТАТВАР НЭМЭХ ДАРГА НАР НЭМЭГДЭЭД ИДЭЖ УУХААС ХЭТЭРЭХГҮИ ЗАИЛААЧ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.