СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-01

Ч.Номин сайдын соёлын эрхийн бичиг тараах 18.3 тэрбум төгрөгийн багц дэмжигдлээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Ч.Номин сайдын соёлын эрхийн бичиг тараах 18.3 тэрбум төгрөгийн багц дэмжигдлээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад "Соёлын эрхийн бичиг" санаачилгын зардлыг бууруулах зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байнгын хорооны хуралдаанд гаргасан. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "" гэсэн бол Соёлын сайд Ч.Номин " " гэв.

Харин баасан гарагийн чуулганы хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцын “Соёлын эрхийг бичиг” арга хэмжээний зардлыг 18 тэрбум 325.9 сая төгрөгөөр бууруулах саналаар санал хураав.

Энэ саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо дэмжээгүй бөгөөд үүнийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 54 гишүүн буюу 58.7 хувь нь дэмжив.

Ингээд 18.3 тэрбум төгрөг бүхий соёлын эрхийн бичиг тараах Ч.Номин сайдын багц төсөвт суугдахаар болов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Баярмаа гэдэг энэ гишүүн Монголын соёл, соён гэгээрэлийн асуудал руу байнга дайрах юм. No NAADAM зэрэг үндэсний дархлаа руу дайрах хандлагуудыг гадны нөлөөтэй эсэхийг шалгамаар байна. Соёлын яам соёл гэгээрлийн ажлаа хиймээр байна. иймэрхүү гишүүдийг бас гэгээрүүлмээр байна. Монгол улсыг соёлын хувьд дархлаагүй болгох бодлого яагаад хүчээ авч байна. Бодох хэрэгтэй. Эмнэлэг эрчим хүч, сургууль цэцэрлэгээ бусад асуудлаа шийдэх нь зөв ч гэсэн соёл руу дайрах буруу. Бүх нийтийг соён гэгээрүүлэх ажил 30 жил хаягдсан, одоо энэ алдагдлыг нөхөх ажлыг төр бодлогоор хийх нь зөв. Соёлын салбар эдийн засгийн болох үүний тулд авьяас чадвар, оюуны хөдөлмөр, түүнээс гарах бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд ч энэ яриад бгаа ваучир бас чухал юм. Дандаа газар ухаж улс орон маань амьдрахгүй ээ, залуучуудын хөгжлийн асуудал маш чухал. Энэ мэт ганц хүний тэнэгрэл үүнийг дагасан зохион байгуулалттай ард түмнийг мунхруулж байгаа үйл явдлаас бид болгоомжлох хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.