СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Ч.Лодойсамбуу иргэний хувиар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргажээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэв. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-НҮБ-ын Ерөнхий ассамблей 2013 оны тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 02-ны өдрийг сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг, гэмт хэрэг ял шийтгэлгүй байгааг эсэргүүцсэн тогтоол гаргасан энэхүү өдрийг тэмдэглэлт өдөр болгосон. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамталсан  этгээдэд хариуцлага тооцохыг шаардсан хөтөлбөр гаргасан. Үүнд сэтгүүлчдийг эрүүдэн шүүх, сэтгэл санаагаар дарамтлах, чөлөөтөө ажлаа хийх боломжоор хангахгүй байхыг эсэргүүцсэн хөтөлбөр юм. Энэ өдөр маргааш буюу 11 дүгээр сарын 02-нд тохиох гэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 54-р зүйлийн 54,1-т хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хэргийг ил таслан шийдвэрлэнэ. Мөн шүүх ил тод нээлттэй байна гэсний дагуу Энэ хүсэлтийг шийдвэрлэж, боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцгийг ямар нэгэн байдлаар буруугүй, сулла гээгүй. Гэхдээ

Өнөөдрийг хүртэл миний бие шүүх засаглалд итгэж, хамгаалж ирсэн. Шүүх засаглалын итгэл алдрах юм бол бүх зүйлийг алдана шүү гэдгийг хэлсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр миний энэ итгэл буурч байна. 

Тиймээс нууцын зэрэглэлтэй энэ шүүх хурлыг өөрийн биеэр ажигламаар байна. Нууцыг хадгалсан, авсан, дамжуулсан бүх этгээд хэргээ хүлээмээр байна. Ганцхан хүнд бүх хэргийг тохож болохгүй.

Мөн байгаа. Эрүүгийн хуулиас ил тод мэдээлэл тараах гэсэн заалтыг авч хаяхаар хуулийн төсөл санаачилсан бөгөөд энэхүү заалт нь зөвхөн хэвлэл мэдээлэл  биш олон нийтийг үзэл бодлоо илэрхийлэхийг шууд хааж, Үндсэн хуулиа зөрчсөн заалттай маш олон жил явсан гэж үзэж тус хуулийн төслийг санаачилсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY
1 сарын өмнө
116.206.83.106

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.