СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-01

Д.Энхтүвшин: Төрийн ордонд сууж байгаа хүмүүс амьдралаас тасарсан байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудын талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төсөл нь иргэд сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэлийг алслуулж байна. Дахиж энэ итгэлийг сэргээхийн тулд асар их цаг хугацаа зардал шаардлагатай болно.

гэж боддог. Энэ боломжийг нээх хамгийн зөв зам бол төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжих.

Намууд дөрвөн сарын өмнө сонгогчдын санал авахын тулд ярьж байсан нэг заалтыг сануулъя. МАН төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувь хүртэл буулгана гэж заасан. Ардчилсан нам 20 хувиар буулгах, ХҮН нам төсвийг буулгах бодлого явуулна гэж амласан.

МАН-ын хувьд төрийг жижиг болгох, хувийн хэвшлийн дэмжих итгэл үнэмшил дээр нь үндэслэж, сонгуульд нэр дэвшиж, иргэдийн саналыг авсан. Гэтэл юм шиг.

Гэтэл Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн орлогын татварыг 50 хувь нэмэгдүүлэх тооцоолол хийсэн. Энэ ачаалал аж ахуйн нэгж, иргэд дээр ирнэ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгохгүй байна.

НӨАТ-ын өр 2024 оны зургаан сарын байдлаар 540 тэрбум төгрөг болсон. Энэ цар тахлын өмнөхтэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Мөн татварын алданги, хүү торгуультай холбоотой аж ахуйн нэгж дээр ирж буй дарамт, Тиймээс 5.3 их наядаар төсвийг бууруулах санал оруулж ирэхгүй бол 2025 оны төсвийн төслийг дэмжих боломжгүй гэж бодож байна. Төсөв хэлэлцэх явцад гишүүдийн дуу хоолой санал оруулахад нэлээд хүндрэлтэй байдаг юм байна. Засгийн газрын буулгаж оруулж ирээгүй төсвийг хасах гэхээр үйл ажиллагаанд нөлөөлнө гэдэг.

 

Би хувь гишүүний хувьд АН, ХҮН-ыг төрийг жижиг болгохыг дэмжинэ гэж бодож байсан. Гэтэл төсөв хэлэлцэж байхад тойрогтоо мөнгө тавиулах гэсэн жижиг сонирхолд хөтлөгдөж, төсөв нэмэгдэх талаар ярьж байна. Энэ талаар үргэлжлүүлж хатуу байр суурь илэрхийлнэ. Хэрэв энэ чигээр олон жил явбал миний хувьд энд байх утгагүй гэж үзэж байна.

гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.