СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-01

Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлаар зөрчилдөв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3 их наяд 500 тэрбум төгрөг гэснийг 2 их наяд 500 тэрбум төгрөг болгох боломжтой гэх саналыг Г.Тэмүүлэн гаргажээ. Харин Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрынхаа үйл ажиллагааг доголдуулж, хоёрын хооронд дэгээ тавих шаардлагагүй. Өөр санаа байгаа бол түүнийгээ хэлэх хэрэгтэй" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

гэж байгаа. Нэг талдаа бонд гаргах нь өр зээл. Улсын төсвийн нэг эрсдэл нь зээл. 2.5 их наяд төгрөг бол бодит хэрэгцээ шаардлага. Үүнээс илүү бонд гаргах, Засгийн газрын баталгаа гаргах шаардлагагүй л гэж харж байна. УИХ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг тухай бүрт нь шийдээд явах боломжтой гэж харж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрийг УИХ сарын өмнө баталсан. 14 мега төсөл, 14 реформ гээд. Тэдгээр ажлын дийлэнх нь одоо зураг төслийнхөө шатанд явж байна. Хэдэн их наяд төгрөгийн зардал гарахыг ч мэдэхгүй байна.  Хэрвээ хасъя гэвэл бүр тэг болгох хэрэгтэй. Санаагаа илэрхий хэлэх хэрэгтэй. . 3.5 их наяд төгрөг гэдэг чинь гадаад зээлийн өр 42.6 хувь дээрээ байна гэдэг дээрээ орчихсон явж байгаа. Би Г.Тэмүүлэн гишүүнд ийм саналуудаа татаад аваач гэдгээ хэлсэн. Өөр санаа байгаа бол түүнийгээ хэлэх хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ялгаагүй. Бол хасах нь зөв юм л байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.