СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-01

🔴ЧУУЛГАН: Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр болох 1 их наяд 857 сая төгрөгийг 30 хувь бууруулах санал уналаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.

Урсгал зардлын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 1 их наяд 857 тэрбум 913 сая төгрөгийг эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарт 30 хувиар бууруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гаргажээ. Энэхүү саналыг байнгын хорооны гишүүдийнх олонх дэмжээгүй аж. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Улсын төсөв 35.8 их наяд төгрөг байгаа. Үүнээс 1.9 их наяд төгрөг нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал байна. Өөрөөр хэлбэл,. Энэ тоо 2017 онд 324 тэрбум байсан, 1.9 их наяд болж зургаа дахин нэмэгдсэн байна. 2022 онд 957 тэрбум байсан бол өнөөдөр 1 их наядаар нэмэгдээд орж ирж байна. Тоо худлаа хэлдэггүй. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдэг нь хуулийн этгээдийн зардал байгаа юм. Үүнд цалин тэтгэмж, дотоод үйл ажиллагаатай огт хамааралгүй. ээ. УИХ-аар төсвийн зардлыг нэг бүрчлэн задалж ярьдаг баймаар байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдэг ойлголтыг ерөнхийд нь буруу тайлбарлаад өнөөдрийг хүртэл яваад байх шиг байна. Ажлын хэсэг, салбарын сайд зөв ойлголт өгч тайлбарлах шаардлагатай байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Зардлын дэд хорооноос тус асуудлыг судалж үзсэн юм билээ. Ингээд Б.Түвшин гишүүн 300 гаруй тэрбум төгрөгийг эргэж ярья гэж орж ирсэн. Яг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлдэг гэдэг нь худлаа юм билээ. Бид энэ зардлаас 32 тэрбумыг л хасах боломжтой гэж үзсэн. Төсөв 2021 оноос хойш гурав дахин өссөн. Инфляцаас болж өсөөд байна уу? Юунаас болж өсөөд байна гэдгийг судалж үзэхгүй бол болохгүй. гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-2024 онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 1 их наяд төгрөг байсан. 2025 онд 1 их наяд 486 тэрбум төгрөг болж 39 хувийн өсөлттэй байна. Урсгал зардал ихээр нэмэгдэж, төрийн бүтээж их байна. Урсгал зардлын ажлын хэсэг бүгдийг нь нэг бүрчлэн шалгаж үзэх боломжгүй юм билээ. Иймд гэж үзэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Яагаад өссөн дүнтэй орж ирсэн бэ гэхээр Бид томоохон төслүүдээ шуурхай дуусгая гэж ашиглалтаа нэмэгдүүлсэн шүү дээ. Дорноговийн нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж зэрэг багтаж байна. Хувийн компани хийж гүйцэтгэнэ. 330 суманд халаалт нийлүүлдэг компани. Үүнийг заавал төр өөрөө хийх шаардлагагүй, үйлчилгээг нь худалдаж авна. "Үдийн цай" хөтөлбөр байна. Хувийн аж ахуй нэгжүүд хийнэ. Төр өөрсдөө хийж гүйцэтгэхгүй шүү дээ. Ийм л төлбөрүүд байгаа. Таван хувийг хасаж болно гэхдээ 30 хувь гэдэг нь хувийн аж ахуй нэгжүүдэд очих мөнгийг хасаж байна гэсэн үг. гэв. 

Ингээд төсвийн урсгал зардлын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 1 их наяд 857 тэрбум 913 сая төгрөгийг эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарт 30 хувиар бууруулах УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн байнгын хорооны гишүүдийнх олонх дэмжээгүй саналыг дэмжих шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонх үзлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.