Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлага аравдугаар сарын 31-ий 21.48 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход, "Sinotruck ZZ3257" загварын автомашин, "Howo ZZ3257N3847C1" загварын автомашины араас мөргөж иргэн Т-ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг ажиллан, эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.