СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-31

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 07-нд болно

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлын тов ирэх арваннэгдүгээр сарын 07-ны өдөр товлогджээ. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахыг хүссээр байгаа юм.

Түүнд анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон.

Тодруулбал,
1. 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зүйл ангиар буруутгаж, 2 жилийн хорих ял оноов.
2. 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”. Үүнд, Боловсролын зээлийн сангийн зээл авсан тухай нийтэлсэн мэдээлэл, Ц.Гарамжавын зээлийн асуудлыг мэдээлсэн, Шүүхийн нэр төрд халдсан буюу ШЕЗ-ийн гомдол зэрэг дөрвөн иргэн, нэг Төрийн байгууллагаас гаргасан гомдол байв. Үүнд гурван сарын зорчих эрх хязгаарлаах ял оноосон.

3. 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийсэн" гэж үзэж 1 жилээр зорчих эрх хязгаарлав;
4. 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”. 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн орлогоо захиран зарцуулж мөнгө угаасан хэргээр 6 сарын хорих ял оноов.
5. 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах”. Өөр бусад этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн хураан авсан гэх бичиг баримтад улсын нууцад хамаарах баримт бичиг байсан гэх бөгөөд үүнийг Н.Өнөрцэцэг хадгалсан, олж авсан гэж буруутган 1 жилийн хорих ял оноогоод байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.