УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Таван нам, эвслийн төлөөлөл бүхий анхны 126 гишүүнтэй парламент "хүн төвтэй" хууль, эрх зүйн орчны бодлогод суурилсан стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулж буй. Энэ хүрээнд иргэд, олон нийтийн саналыг тусгаж эхэлжээ. Тус стратеги төлөвлөгөөний төслийг УИХ-ын цахим хуудас D-Parliament-д нээлттэй байршуулж, олон нийтээс санал авч байна.
Хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн цаг үеийн шаардлагад нийцсэн хуулийн үзэл баримтлалыг бий болгохоор ажиллаж буй шинэ парламентын стратеги төлөвлөгөөнд иргэд, олон нийт идэвхтэй оролцохыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.