СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-31

Н.Номтойбаяр: Манайхан гадны, хүчирхэг мөнгөтэй компанийн өмнө өвдөг нь сулраад "тайчих" нь холгүй болдог

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр үг хэллээ. 

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Цөмийн энергийн тухай хуулийн төслийг зармын хувьд дэмжиж байна. Шалтгаан нь гадаад харилцааны таатай цонх үе манай улсад тохиогоод байна. Энэ үед ийм чухал гадаад харилцаа, эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал хангагдах нөхцөл үүсэж байгаад талархаж байна.

Монгол Улс нүүрс, зэс экспортлохоос өөр илүүцгүй ядруухан эдийн засагтай. Нөгөө талаараа Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байна.

Хууль эрх зүйн орчин нь хэлэлцээр хийх таатай нөхцөлийг бүрдүүллээ гээд хэлэлцээрт өмнөх алдааг давтахгүйгээр, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, эдийн засаг, гадаад харилцааны бодлогыг чухалчилж үзсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Үүний хажуугаар элдэв авлига, далд тохироо хэрхэвч байж болохгүй. 

Хэлэлцээрийн үе шат эхлэхэд ил,тод нээлттэй явах ёстой гэдгийг анхааруулж хэлмээр байна. Хоёрдугаарт, нэг зүйлд атаархаад байх юм. Яаралтай горимоор орж ирж байна. . . Гэрээний нөхцөлүүдийг дагалдаад орж ирж байгаа хуулийн өөрчлөлтүүдийг харахаар атаархмаар байна. Маш сайхан таатай нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Энэ жишгээрээ явмаар байна.

Үүнтэй уялдуулаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл байдлыг монголын төр бүрдүүлчихээд гадны хөрөнгө оруулагч орж ирээд байгаа юм ердөө биш. Яах аргагүй ураны нөөц, түүхий эд дэлхийд ховордчихоод үйлдвэрлэлийн хүчин чадал Монгол руу чиглээд байна. Энэ гэрээ хэлэлцээрээ хийхдээ булган сүүлтэй баймаар байна. гэж бодож байна. Үлгэр жишээ гэрээ байгаасай гэж хүсэж байна. Хэлэлцээр их чухал. Хууль батлах нэг хэрэг. Хамгийн гол нь хэлэлцээр учраас ил тод нээлттэй, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, холыг харсан хэлэлцээр хийгээсэй гэж хүсэж байна. Амжилт хүсье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

номтойбаяр их хурлын гишүүн болсондоо ямаадай. юм мээдээг хүн. Ундрам гишүүн бас их хуралд байх ёстой хүн байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.