СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулснаар ховор эко систем устах аюулд хүрнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Байгаль орчны төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлнэ.

Амьтан судлаач Доктор Д.Өсөхжаргал:

-Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Говийн Их дархан цаазат газарт байх Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэд хэдэн гэрээ конвенциуд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчиж байна.

Мөн олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх талаар заасан Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна. Говийн Их Дархан Цаазат Газар анх 1975 онд байгуулагдсан бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог улсын тусгай хамгаалалттай газрын нэг. Уг газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Нарансэвстэйн боомт нь А хэсэгт байрладаг. Энэхүү хэсэг нь Монгол Улсын Улаан ном, амьтны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нэн ховор, ховор амьтны жагсаалт, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенц зэрэгт бүртгэгдсэн  Энэ эко систем бүхий газар дэлхийн хаана ч байдаггүй зөвхөн Монгол Улсад л байдаг.

Гэтэл энэ газарт боомт нээвэл өргөн уудам нутагт шилжин нүүдэллэн амьдардаг амьтад төдийгүй, говийн эмзэг хөрс, экосистем аюулд орох эрсдэлтэй.  Өмнө нь энэ боомтыг 1993 онд нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад байгаль орчин, говийн экосистемд асар хор нөлөөтэй учраас хааж байсан. Хэрэв Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах юм бол маш олон хууль, актыг зөрчиж, ховор эко системийг бүрэн устгана. Иймд УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.