Архидан согтуурах үедээ нэгнээ хутгалж гэмтээсэн хэрэг Өмнөговь аймагт гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь хамт архидан согтуурсан эрэгтэй “Б”-г хоёр удаа хутгалж гэмтээсэн байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хэн нэгнийг хэрэглэхийг тулган шаардахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Архи уусан хүн араатан болдог. Архинаас болохгүй. Архи уугаад өөрийгөө сурхий гэж боддог.