СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-31

🔴LIVE: Соёлын сайд Ч.Номин: Хүүхдүүдэд 18.3 тэрбумаар үзүүлэх үзвэрийн үйлчилгээний хөтөлбөр хүмүүжилд нь маш сайн нөлөө үзүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянган хүүхэд жилд 100 мянган төгрөгийн эрхийн бичиг олгоно. Энэ өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилд нь маш сайн нөлөө үзүүлнэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэдэгдэж байна. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: 

-Манай яамны төсөв 598 тэрбум төгрөг байгаа. Үүнд соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжил бүгд багтсан. Залуус гэдэгт 14-35 насныхан багтдаг. Ингээд 598 тэрбум төгрөгөө нийт төсвийн зардлаа тооцвол 1.7 хувь байгаа. Үүнээс яг соёлын салбарын салгаж авч үзвэл 0.02 хувь байгаа. Соёлын салбар нь илүү хүн рүү чиглэсэн ажлыг хийж хэрэгжүүлэхэд оршдог.

Өөрсдөөсөө өсвөр болон залууст чиглэсэн ямар ажил бодлого хийж хэрэгжүүлсэн вэ гэдгээ нэг бодоод үзээрэй. Соёлын эрхийн бичиг олох асуудлыг дөрвөн жилийн хугацаанд судалж үзсэн. Ингэхээр өсвөр насныхны рүү чиглэсэн бодлого маш ихээр орхигдсон гэдэг судалгааны дүн гарсан. Зургаан хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэссэн гэдэг дүн мэдээлэл байна. Ингээд бид хүний хөгжилдөө анхаарч, бодлогоор хүүхэд залуучуудад зориулсан олон төрлийн соёл, спортыг арга хэмжээг хийж хэрэгжүүлэх ёстой юм байна гэж үзсэн. Энэ хөтөлбөрийг 60 гаруй улс бүрэн хэмжээнд 100 гаруй орон хэсэгчлэн хэрэгжүүлж байна

гэж байгаа. Ингэхдээ жил 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг олгоно. Хүүхэд энэ мөнгөөр ном худалдаж авч болно. Дуртай спорт, урлагаар хичээллэх боломжтой болох юм гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БАТ
1 сарын өмнө
116.206.83.106

Хэрэггүй юм бас л нэг хулгай эсэргүүцэж баына

Нкөкнскг
1 сарын өмнө
116.206.83.106

Улсын мөнгөөр биш өөрийн нөөц бололцоогоороо (дэмжлэг) нэрээр ү/а-гаа з/б-вал салбарынхаа үнэ хүндийг өсгөх юм бишүү. Хүүхдээр бизнес хийгээд бх шигээ.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Дундаас нь цавчаа хийчихгүй л бол бодох л асуудал тэгэхдээ шат шатандаа гудранадаа гудрана бичигдээгүй хууль хүүхэд залуучуудын нэр бариад Номин аавыгаа дуурайсан зэвүүн гардаа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Энэ нь цавчаагаа хийх арга нь биз дээ. Эрчим хүчнийхээ хэрэгтэй байгаа 300 тэрбумд нэмэрлэе.Үзвэр үзэхээ хүрвэл өөрсдөө үзчихнээ.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Муу юмандаа маш их заль гаргах юм Яаж өсөж хүмүүжихээрээ ийм өлөн болдог байна.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Солиорсон юм ярих юм энэ нэг хүүхэн

Bayar Enhjargal
1 сарын өмнө
116.206.83.106

Үзвэр арай л худлаа байх. Тэдний хэрэгцээ сонирхолд нийцэхгүй. Харин соёл хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдраа хөгжүүлэх хөгжмийн дугуйлан, шатар, даам, урлаг, бүжиг болон бие бялдраа хөгжүүлэх секц дугуйлангаар олж авах мэдлэг, чадввар эзэмшихэд зарцуулж болох юм.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

яг 100 мянган төгрөгний эрхийн бичгээр юү сургах гэж бга ер нь тодорхой бхйвал зүгээр бна хүүхэд бүрт хүрч чадах юм уу .зүгээр л спорт урлагт ном авч болно гээд ерөнхий л юм бх юм

DR. ADITY
1 сарын өмнө
116.206.83.106

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

DR. ADITY
1 сарын өмнө
116.206.83.106

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.