СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадад сүнсний баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Хятадын засгийн газар сүнсний баярыг барууны бодлого гэж үзэн хориглосон билээ. Энэ жил цагдаа нар өдөр шөнөгүй эргүүл хийж, уг баяртай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг баривчилж эхлээд байна.

Өнгөрсөн жилийн баярын өдөр олон хүүхэд, . Энэ явдлыг залуус ард иргэдээ атгандаа байлгах гэж ядсан үйлдэл хэмээн залуус дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. 2022 онд нэг хэсэг хүмүүс хөл хориог эсэргүүцэж бослого гаргасантай адил үймээн дахин гарах магадлалтай гэж сэжиглэн олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, оролцохыг хатуу хориглоод байгаа гэсэн тайлбар өгчээ.

Шанхайн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Жулу зам дээр хашлага тавьж хаан, булан тохой бүрт цагдаа нар эргүүл хийж, ямар нэгэн дүрд хувирч өвөрмөц хувцас өмссөн, нүүрээ будсан хүмүүсийг баривчлан торгож байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. .

Хятадын алдарт блоггеруудын нэг болох Жэ Ин цагдаагийн газраас гараад явж байгаа бичлэгээ хийж “Би уг нь зүгээр л хатан хааны дүрд хувираад найзуудтайгаа хамт хэдэн зураг даруулъя гэж бодсон юм. Цагдаа нарт ад үзүүлэхгүйгээр амар тайван байя гэж хүсэж байвал бусдаас сонгойрч харагдах хувцас өмсөх битгий хэл нүүрээ тод будаад ч хэрэггүй. Элдэв чимэглэл гоёл, жижигхэн баг зүүсэн ч чамайг шууд л барьж аваад явна” гэж бусдад сануулжээ. Ханжоу Бээжин зэрэг бусад хотод мөн энэ хориг үйлчилж байгаа бололтой. Deadpool, Batman зэрэг дүрд хувирсан хүмүүс, Хятадын алдарт жүжигчин Фан БинБинг хүртэл баривчлагдан явж байгаа бичлэг цацагдсан юм.

О.ЭНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.