Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс иржээ.
Тус мэдээллийн дагуу Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авчээ. Улмаар зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, шинжилсэн байна. Ажлын хэсэг шинжилгээний үр дүнг стандартуудтай харьцуулж, сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлэх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.